Хүндийн өргөлтийн ДАШТ-д Умард Солонгосын тамирчин түрүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 14:54:43

МОСКВА. /TASS/. Таиландын Паттайя хотод болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -76 кг-ын жинд БНАСАУ-ын тамирчин Рим Жон Сим алтан медаль хүртжээ.


Өдгөө 26 настай тамирчин бүсгүй өөрийн дээд амжилтаа эвдэж нийлбэр дүнгээр 276 кг-ыг өргөсөн байна. Тэмцээнд 271 кг-ын үзүүлэлтээр Хятадын тамирчин Жан Ванли хоёрдугаар байрт орсон бол Эквадорын тамирчин Нейси Дахомес 245 кг-ыг өргөж гуравдугаар байрыг эзэлжээ.


Эрэгтэйчүүдийн -96 кг-ын жинд Хятадын тамирчин Тянь Тао түрүүлжээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 410 кг-ыг өргөсөн байна. Хоёрдугаар байрт Катарын тамирчин Фарим Ибрахим орсон бол Гүржийн тамирчин Антон Плесной гуравдугаар байрыг эзэлжээ.  Хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 27-нд дуусах юм. 

Холбоотой мэдээ