“LG” хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтээр тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-26 12:19:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “LG” компанийн гэр ахуйн цахилгаан бараа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтээр тэргүүлснийг Америкийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийн /ACSI/ 2019 оны дүн харуулжээ.


LG” компани 82 оноотойгоор өмнөх оны тэргүүн байр болох Германы “Bosch” брэндийг гүйцэж түрүүлсэн бол “Bosch” 80 оноо авсан байна.


Суурин компьютерийн үзүүлэлтэд АНУ-ын “Apple” компани нэгдүгээр байрт жагссан бол “Samsung” хоёрдугаарт бичигджээ. “ACSI”-ийг 300 мянга гаруй хэрэглэгчийн өгсөн 0-100 хүртэлх онооны үнэлгээнд үндэслэн жил бүр гаргадаг ажээ.  

Холбоотой мэдээ