"Монгол цэргийн жавхаа" уралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 14:10:45

НЗДТГ-аас санаачлан БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны  4  дэх жилийн нээлт өнөөдөр боллоо.

Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа. Хоёр  үе шаттай уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Уралдаан энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа - 2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг ирэх 5 дугаар сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ