Техникийн захад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-27 17:49:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр “Өгөөмөр өргөө” ХХК-ийн “Орд” техникийн захад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ.

Энэ үеэр тус зах нь үйл ажиллагаанаас гарсан тос, тосолгооны хаягдлыг хөрсөнд ил задгай асгаж бохирдуулсан, ахуйн хог хаягдлаа зориулалтын бус газар ил задгай хаясан зөрчлүүд илэрсэн бөгөөд торгуулийн арга хэмжээ авч, тухайн бохирдуулсан хөрсийг цэвэрлэх, ариутгах хугацаатай албан шаардлага өгсөн юм.

Тос тосолгооны материалын хаягдал нь аюултай хог хаягдлын ангилалд ордог учраас тусад нь агуулах саванд бүртгэл хөтлөн хадгалж, эрх бүхий байгууллагад шилжүүлж байх журамтай аж. Энэ тухай заавар, зөвлөгөөг авто засварын үйлчилгээ эрхлэгчдэд өгөөд байна.

Холбоотой мэдээ