СҮХБААТАР: "Эх оронч түмт" төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар
хэрэгжиж буй “Эх оронч түмт” төслийн нээлт, танилцуулга сургалт Сүхбаатар аймагт боллоо.
Төслөөр дамжуулан хүүхэд, залуучуудад эх орон, түүх соёл, үндэсний бахархал, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, зөв төлөвшил, зөв дадал, зөв хандлагыг сурталчлан таниулж, төлөвшсөн иргэн болсноороо эх орондоо хэрхэн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа талаар сурталчлан таниулах
сургалт, нөлөөллийн ажлыг 21 аймаг, есөн дүүрэгт гурван үе шаттай үргэлжлүүлэх юм.
Төслийн эхний шат буюу нээлт, танилцуулга сургалтад Баруун-Урт сумын ЕБС-ийн
төлөөлөл 100 гаруй сурагч хамрагдлаа.



Улаанбаатар