Ойрын өдрүүдэд сэрүүсч цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-30 20:09:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр есдүгээр сарын 30-ны өдөр болон 10 дугаар сарын 01,  02-нд  ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 16-18 м/с  хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

Тиймээс иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Мөн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, улмаар сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.



Холбоотой мэдээ