УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-11 19:00:56

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчилахгүй гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүү мэдээлэв.

АТГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлахаар Баянгол зочид буудлыг хамгаалалтад аваад байгаа тухай мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр Хошууч Б.Баатархүү ийнхүү онцлов.

Тэрбээр, “Шинэ төмөр зам төсөл”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой”-той холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан. Үүнтэй холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах дээрх компаниудын санхүүгийн өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрөлтэй хөндлөнгийн гэрчүүд байлцуулан нэгжлэг явуулж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэд халдсан болон түүнийг баривчилах үйл ажиллагаа явагдаагүй. Мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Тусгай болон хэв журмын алба хаагчид хамгаалалтад гарч байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ