Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-03 10:48:24

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Тижани Мухаммед-Банде эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийг гишүүн орнууддаа уриалжээ.


Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий асуудлаарх мэтгэлцээнд улс орноо төлөөлөн оролцсон төлөөлөгчдийн дөнгөж 8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсантай холбогдуулан Т.Мухаммед-Банде ийнхүү мэдэгдсэн байна. 


"Хүйсийн тэгш байдлын асуудалд ихээхэн анхаарч буй үед энэ бол сайн үзүүлэлт биш" хэмээн Ерөнхий Ассамблейн тэргүүн хэлжээ. Мөн тэрбээр цаашид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, энэхүү салбарт эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилгахыг гишүүн орнууддаа хандан уриалжээ.

Холбоотой мэдээ