Иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-04 11:00:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллар буюу 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөвсгөл нуур орчмын бүсийг аялал жуулчлалын жишиг бүс болгон “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо.

Төслийн хүрээнд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны байр, Хатгал, Жанхай, Тойлогт чиглэлд 37,9 км хатуу хучилттай автозамын шинэчлэлт болон бүтээн байгуулалтын ажил, автомашины зогсоол, эко ариун цэврийн болон хог хаягдлын байгууламжуудыг барих тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ.

Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, тусгай хамгаалалттай газрын менежментийг бэхжүүлж улмаар Хөвсгөл нуурын байгалын цогцолборт газарт аялал жуулчлалыг хөгжүүлэн тусгай хамгаалалттай газрын хэмжээнд аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дээшлүүлэхийг зорьж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ