ӨНӨӨДӨР: “Хил дамнасан цахим худалдаа” төслийн нээлт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-10-04 08:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм:

ХХААХҮЯ-нд ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж, 100-300 сая төгрөгийн зээл хүссэн аж ахуй нэгжүүдийн төслийг хэлэлцэнэ.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд "Бизнесийн Орчин" форум болно.

09.00 цагт Хангарди ордонд ШӨХТГ-аас “АХМАД НАСТАН -ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Интернет, кибер ертөнцийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн өдөрлөг” болно.

09.00 цагт “Корпорэйт конвешн центр”-т "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага" чуулган болно. Утас: 98066116

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Новотел” зочид буудалд НМХГ-аас "Зочид буудал амралтын газруудад тавигдах эрүүл ахуйн шаардлага сургалт" зохион байгуулна. Утас:99994051

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд АТГ-аас нийслэлийн иргэдэд зориулсан "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг" зохион байгуулна.

11.00 цагт СЭЗИС-д Тасралтгүй боловсролын төвийн нээлт болно. Утас:99071704

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны удирдамжийг танилцуулна. Утас: 99054943

11.00 цагт МҮЭХ-нд Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 86037878 , 99149240

11.30 цагт “”Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт "Интерном" номын дэлгүүрийн төв салбарт Л.Одончимэдийн "Хоржоонтой дурсамж" 1, 2 номын нээлт болно.

13.00 цагт “Мишээл экспо” төвд “Эрүүл мэндийн технологи-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.

13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Харж баясахын жаргал" өдөрлөг болно.

12.00 цагт "Туушин" зочид буудалд Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь жилийн баярын хурал болно.

14.00 цагт ГХЯ-нд “Falling Walls Lab Mongolia” форум болно.

14.00 цагт МҮХАҮТ-д “Хил дамнасан цахим худалдаа” төслийн нээлт болно.

Холбоотой мэдээ