Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-04 10:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан ажилтан, албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог болжээ.

Тус дүүргийн Засаг даргаар ахлуулсан Хүүхэд, залуучуудын салбар зөвлөлөөс 10 санаачилга дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгж албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр нэг өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаж энэхүү санаачилгаа хэрэгжүүлж байгаа аж.

Мөн санаачилгыг Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Усан спорт сургалтын төв, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс дэмжин тушаал шийдвэрээ гаргасан байна.

Холбоотой мэдээ