Үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-05 14:05:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлж, тухайн шатны ИТХ батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг, 22 зорилт, 130 арга хэмжээ бүхий төслийг өргөн бариад байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд Үндсэн чиглэлд тусгагдсан томоохон бодлого, зорилтуудаас товч мэдээлэл өглөө. Эдгээр зорилтуудыг ИТХ-аараа хэлэлцэж, хуулийн хугацаанд батлан шийдвэрлэнэ гэдгийг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ