Нийгмийн эрүүл мэндийг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх замаар дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-07 11:11:05

Төв  /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамираар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд энэ жил Нарны алхалт” үйл ажиллагааг нийт 14 удаа зохион байгуулжээ.

Энэ үйл ажиллагаанд Зуунмод сумын 3204 иргэн, аймгийн хэмжээнд 27 сумын 5597 иргэн хамрагдсан дүн мэдээтэй байна.

Иргэдийг спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангах зорилгоор долоо хоног бүрийн лхагва гаригт Нарны алхалт”-ыг явуулснаар иргэдийн идэвх оролцоо жил бүр нэмэгдэж байгаа нь энэ ажил үр дүнгээ өгч байгааг харуулж байгаа аж.


Холбоотой мэдээ