Саудын Арабын зочид буудлуудад гэрлээгүй хосууд амрах боломжтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-07 13:09:15

ЭР-РИЯД. /The Guardian/. Саудын Арабын Хаант Улсад танилцуулсан визийн шинэ дүрмийн дагуу гадаадын гэрлээгүй хосуудыг зочид буудлын өрөө захиалахыг зөвшөөрсөн байна.  


Мөн эмэгтэйчүүд зочид буудлын өрөөнд ганцаар байрлах боломжтой болжээ. Урьд нь хосууд зочид буудлын өрөө захиалахын тулд гэрлэсэн эсэхээ батлах шаардлагатай байжээ. Саудын Арабын эрх баригчид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм.


Саудын Арабын Аялал жуулчлал, үндэсний өв сангийн асуудал хариуцсан хорооноос мэдээлснээр, уг дүрэм нь зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай бөгөөд саудын арабчуудын хувьд зочид буудалд байрлахдаа гэр бүлийн байцаалт болон харилцаа холбооныхоо баталгааг харуулах шаардлагатай хэвээр ажээ.


Түүнчлэн шинэ дүрмийн дагуу гадаадын эмэгтэй жуулчдыг биеийн бүх хэсгээ халхлахыг шаардахгүй боловч даруу төлөв хувцаслах хэрэгтэй хэмээн заажээ. 

Холбоотой мэдээ