Хөвсгөл аймгийн төвд дулааны станц ТӨХК байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-12 11:31:02

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар шийдвэрлэжээ.

Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залгаснаас хойш аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх, нийт 1223 объектыг дулааны эрчим хчүээр хэвийн, найдвартай хангаж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар тус станцыг “Ашиглалтын өмнөх захиргаа” хариуцан ажилладаг. Төрийн өмчит компани байгуулснаар санхүү, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж  тооцсон" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ