Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартын мэдлэг олгов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-09 17:54:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ-ын дарга нарыг “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартсэдэвт сургалтад хамруулсан байна. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар Mерси Кор олон улсын байгууллага хамтран зохион байгуулжээ.

Сургалтад хамрагдсанаар анхдагч үнэлгээний арга, эрсдэлийн үнэлгээний PRIM буюу матрицын арга, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, сумын онцгой комиссын ажиллах журам, мэргэжлийн ангийн дүрэм, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр мэдлэгээ нэмэгдүүлсэн аж.

Тэд хоёр өдрийн 16 цагийн сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах талаар онолын мэдлэг олж авахаас гадна кейс дээр багаар ажиллах, дадлага хийх хэлбэрүүдээр мэдлэгээ дээшлүүлсэн байна.   

 

Холбоотой мэдээ