Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ хамтран ажиллах гэрээ байгууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-09 10:41:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хооронд хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хүндэтгэлийн өргөөнд болж, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Гэрээнд зааснаар хоёр тал гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа, түүнчлэн албаны болон спортын үйл ажиллагаануудад хамтран ажиллахаар тусгажээ. 

Холбоотой мэдээ