Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөлийг чадавхжуулах сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт Дундговь аймагт эхэллээ.
Сургалтыг тус төслийн зөвлөхүүд удирдан чиглүүлж байна.
Энэ сарын 9-11-нд болох энэхүү сургалтаар оролцогчид Түншлэл,
түүний зарчим, ач холбогдол, Түншлэлийн зөвлөлийн стратеги боловсруулах, төр,
иргэдийн харилцаа, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр
мэдлэг, чадвар эзэмшин, аймгийнхаа Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн стратегийг
боловсруулах ажээ.
Тус зөвлөл нь орон нутгийн
хөгжилд төр, ИНБ, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог
хангаж, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах зорилготой албан бус
зөвлөл юм.
Тус зөвлөлийг аймгийн ИТХ-ын даргаар ахлуулан, төр, ИНБ,
уул уурхай, ЖДҮ эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан тус хурлын дэргэд байгуулж,
үйл ажиллагааг нь ИТХ-аар баталсан тусгай журмаар зохицуулж байна хэмээн аймгийн ИТХ-ын
дарга С.Сүхбаатар танилцууллаа.

