Аймгийн хурц арслангийн нэрэмжит барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 13:52:08

Өмнөговь аймгийн Сэврэй сум үүсгэн байгуулагдсаны түүхэн 90 жилийн ойн хүрээнд нэлээд ажлыг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг хэсэг болох Сэврэй сумын харъяат аймгийн хурц арслан Пунцагдаржаагийн Бямбаа агсны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, Улаанбатар хот дахь Нутгийн Зөвлөл, "Ажнай" бөхийн дэвжээ хамтран зохион байгуулах юм.

Аймгийн хурц арслан Пунцагдаржаагийн Бямбаа нь 1967, 1969, 1975, 1976, 1978, 1981 онуудын Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж, 1982 оны үзүүрлэж гайхалтай уран барилдаантай бөх байжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ