"Жокер" сэтгэцийн ямар эмгэгтэй дүр болохыг сэтгэл судлаачид хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 14:55:07

МОСКВА. /РИА Новости/. Үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа “Жокер” киноны гол дүрийн баатар Артур Флекийн тохиромжгүй, утга авцалдаагүй үед инээдэг эмгэг нь псевдобульбар гэх хам шинжийн нэгэн тод жишээ болохыг Дэлхийн томоохон судалгааны төвүүдийн нэг болох Мэйо эмнэлгийн сэтгэл судлаачид мэдэгджээ.


Хяналтгүйгээр инээх, уйлах байдлаар илэрдэг энэхүү сэтгэл хөдлөлийн эмгэгийн нэг төрөл нь тархмал хатуурал, тархины гэмтэл зэрэг мэдрэлийн өвчинтэй заавал хавсарч илэрдэг байна.  


Сэтгэл зүйчдийн ярьж байгаагаар, сэтгэл хөдлөлийн энэхүү эмгэг нь хэдэн минутын туршид ч үргэлжилж болох бөгөөд өвчтөнд гутранги болох, ичих санаа зовох байдал хийгээд сэтгэл санаа гүн хямралыг үүсгэж болзошгүй байдаг аж.


Дэлхийн 73 орны 22.5 мянган кинотеатраар гарч эхлээд байгаа “Жокер” кино нь олон улсын худалдаанд нийт 140.5 сая ам.долларын орлого олоод байгаа юм. Оскарын шагналд 3 удаа нэр дэвшиж байсан Америкийн жүжигчин Хоакин Феникс “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн юм. 

Холбоотой мэдээ