Шинэ прокурорууд тангараг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-12 14:03:32

Өнөөдөр шинээр томилогдоод  байгаа прокуроруудыг тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа УЕПГ-ын Сургалтын төвийн “Алдрын танхим”-д боллоо.

Ийнхүү 17 прокурорыг тангараг өргүүлэх арга хэмжээнд  УЕПГ-ын Тамгын газрын орлогч дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй удирдлагууд оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Прокурорын тангараг” өргөх журмын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо гэж  УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэв. Дээрхи арга хэмжээнд УЕПГ-ын удирдлагууд болон дүүргийн прокурорууд оролцон хүндэтгэл үзүүлж, шинээр томилогдсон прокуроруудын цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ