Ерөө, Хүдэр сум руу хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:28:03

Сэлэнгэ аймгийн хамгийн алслагдсан буюу ой тайгийн бүс нутаг болох Ерөө, Хүдэр сум хатуу хучилттай замаар холбогдоно.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө сум, Хүдэр сумыг холбосон 104.5 км хатуу хучилттай авто замыг тавих гэж байна. Уг ажлыг "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК, “Пик девелопмент” ХХК, "Кью Эс Си" ХХК-иуд хамтран хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын концессын гэрээ байгуулан хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажээ. Энэхүү хатуу хучилттай авто зам барих нээлтийн үйл ажилллагаа энэ сарын 20-ны өдөр Ерөө суманд боллоо. Зам тавих энэхүү бүтээн байгуулалтын ажил энэ намар эхлэх бөгөөд цаашид өвөл, хавар, зуны улиралуудад саатахгүйгээр тавигдах юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд