Дөрөвдүгээр сургууль иж бүрэн тоноглогдсон лингафон танхимтай боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-12 12:16:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль иж бүрэн тоноглогдсон лингафон танхимтай боллоо.

“Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж бүхий Англи хэлний лингафон танхимыг тохижуулжээ. Тус кабинет нь суралцагчийн гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд сонсох, ярих, бичих болон унших чадварыг цогцоор нь хөгжүүлэх давуу талтай юм. Мөн хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, англи хэлний түвшинд нь тохирсон онлайн хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангаж өгсөн нь тус кабинетийн онцлог аж.                         

Тус сургуулийн хамт олон цаашид суралцагчийн англи хэлний мэдлэгийг сайжруулах, хэрэглээний чадварт суурилах боломж бүхий цогц сургалтын аргыг хэрэгжүүлж  “Дэлхийн монгол иргэн”-ийг бэлтгэх гэнэ.

Холбоотой мэдээ