Охидын бэлгийн халдашгүй байдлын талаар хэлэлцлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-14 13:05:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалья” охидын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 200 гаруй охид, 50 гаруй ээж оролцож, охидын бэлгийн халдашгүй байдлын тухай асуудлыг хөндөн ярилцсан юм. Өвөрхангай аймагт сүүлийн 4 жилийн байдлаар охидын эрх ашгийн эсрэг 186 гэмт хэрэг гарсаны 70 хувь нь хүчиндэх гэмт хэрэг юм. 2019 оны эхний 9 сарын байдлаар 50 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн 85 хувь нь ойр дотны хүмүүс байдаг байна.

Түүнчлэн охидын үзлэг хийдэг өрөөний стандарт, эмч нарын харилцаа хандлагатай холбоотой олон асуудал энэ үеэр яригдсан бөгөөд охидын өмнө тулгамдаж буй уг асуудалд гарц хайж, “Хамтдаа хамгаалья” нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ