"Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал" сургалт Мөрөн хотод эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-15 22:33:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод БСШУСЯ-наас Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нийт 450 гаруй багш нарт "Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал" сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөн нь цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилготой юм.

Мөн багш нар сайн туршлагаа хуваалцаж бие биенээсээ суралцан хамтран ажиллана. Тус зөвлөгөөн боловсролын чанарын болон хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйч менежерийн үүрэг, мэргэжлийн ур чадвар манлайлал, технологийн дэвшил ба боловсрол, менежментийн манлайлал зэрэг сэдвийн хүрээнд явуулж байна. 

Холбоотой мэдээ