Чинээлэг давхаргад ногдуулах татварыг нэмэгдүүлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-16 13:18:50

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нийгмийн чинээлэг давхаргад ногдуулах татварыг  нэмэгдүүлэхийг 2020 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчид дэмжжээ. Улс төрчдийн ээлжит удаагийн телевизийн мэтгэлцээн ирэх мягмар гарагт Охайо муж улсад болох юм.  


"Үнэнийг хэлэхэд, орлого, баялгийн тэгш бус байдлыг бид дахин хүлээн зөвшөөрч чадахгүй. Шунал, авлига нь 45 жилийн турш ажилчин гэр бүлүүдтэй харшилдан байсан тэрбумтнуудын анги давхаргыг бид дахин хүлээн зөвшөөрөхгүй. Эрх баригчид ард түмний ашиг тусын тулд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүн амын 1 хувийг эзлэх хамгийн чинээлэг хүмүүсээр орлогынх нь хувиас татвар хэлбэрээр шударгаар төлүүлэх хэрэгтэй” хэмээн Вермонт муж улсын сенатч Берни Сандерс мэдэгджээ.


Түүний ярьж байгааг хөрөнгө нь 1.6 тэрбум ам.доллар даваад байгаа улс төрч Том Стейер дэмжсэн байна. “Тэрбумтнуудыг хэн ч дэмждэггүй” хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден, Миннесота муж улсын сенатч Эми Клобушар нар мөн онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ