Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-16 17:42:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдсан хөлбөмбөгийн талбайг нээх ёслол өнөөдөр боллоо.


Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой гэдгээрээ онцлогтой юм.


Талбайг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэлээ. Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ /ФИФА/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа.

Холбоотой мэдээ