Сэлэнгийн нутгаар салхи ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-17 10:44:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар энэ сарын 19, 21, 22-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

10 дугаар сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, энэ сарын 19, 21, 22-нд салхи ширүүсч, баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 10-15 метр хүрнэ. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Холбоотой мэдээ