Зэвсгийн экспортод хяналт тавих тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-17 13:03:34

ТУЛУЗА. /TASS/. Франц, Герман зэвсэглэлийн экспортод хяналт тавих тухай хоёр талын хэлэлцээр байгуулжээ. Энэ тухай хоёр улсын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Франц, Герман хамтарсан төслүүдэд зориулагдсан зэвсгийн экспортод тавих хяналтын тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Зэвсгийн экспортын тухай хэлэлцээр нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтарсан төслүүд амжилттай хэрэгжих нөхцөл юм” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ