Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УХАНЬ. /РИА
Новости/. Дэлхийн VII цэргийн наадамд 109 орны 9.3 мянга гаруй цэрэг оролцоно
хэмээн Наадмын гүйцэтгэх хорооны дарга, хошууч генерал Ян
Жянь мэдэгджээ.
“Дэлхийн цэргийн наадам дээд амжилт тогтоогоод байна. Ирэх наадамд дэлхийн 109 орны 9311 цэрэг оролцоно. Энэ бол түүхэн дэх хамгийн том наадам юм. Энэ онд тэмцээн 329 чиглэлээр явагдах бөгөөд энэ нь мөн дээд амжилт юм” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Хятадаас уг тэмцээнд 406 тамирчин оролцох аж. Түүнчлэн ирэх баасан гарагт болох уг наадмын нээлтийн ёслолд 50 гаруй батлан хамгаалахын сайд, генерал, офицерууд хүрэлцэх ирэх юм байна. 1948 онд байгуулагдсан Олон улсын цэргийн спортын зөвлөлийн ивээл дор энэ наадам болох аж.