Зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-17 16:26:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны зургадугаар сарын 4-ний өдрийн А/227 дугаар захирамжаар хотын төвд зөвшөөрөлгүй, дур мэдэн газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Сайнцагаан сумын төвийн баг буюу долдугаар багийн нутаг дэвсгэрт иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр 42 байршилд хашаа, гарааш барьж, чингэлэг, модон амбаар байрлуулжээ.

Эдгээр байгууллагуудад зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлснээр одоогийн байдлаар 17 байршлын газрыг чөлөөлөөд байгаа аж.

Цаашид мэдэгдэх хуудаст заасан хугацаанд газар чөлөөлөөгүй иргэн, ААН-ийн газрыг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, Газрын тухай хуулиар уг газрыг албадан чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна хэмээн аймгийн МХГ, ГХБХБГ-аас мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ