“Хавдаргүй Алтай” аянаар хорт хавдрын 42 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-20 21:43:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Төрөлх-Алтай ТББ”-аас санаачлан өрнүүлсэн "Хавдаргүй-Алтай" аянаар хорт хавдрын 42 тохиолдол илэрчээ.

Есдүгээр сарын 3-ны өдрөөс Говь-Алтай аймагт өрнөсөн тус аянд тус аймгийн нийт 5194 хүн хамрагджээ. Үүнээс хавдрын урьтал 508, хоргүй хавдар 494, хорт хавдар 42, хорт хавдрын сэжиг бүхий 26, бусад өвчлөл 2112 тохиолдол илэрсэн байна. Мөн газар дээр нь 15 хүнд мэс ажилбар хийжээ. 

Уг аяныг Хавдар судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга, Анагаах ухааны доктор н.Баасанжав ахлагчтай нийт найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг болон тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хэрэгжүүлсэн юм.

Нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүн бүх сум тосгонд очиж, хавдрыг эрт илрүүлэх үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ.


Холбоотой мэдээ