Туркийн иргэд Европ руу визгүй зорчиж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Энэ зургадугаар сар гэхэд Турк улсын иргэд Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд руу /ЕХ/ визгүй зорчих боломжтой болно гэж найдаж байгаагаа Туркийн ЕХ-ны асуудал хариуцсан сайд Волкан Бозкыр илэрхийллээ.
Туркийн иргэд Шенгений бүс рүү визгүй зорчих тухай шийдвэр зургадугаар сар дуусахаас өмнө гарна гэж бид үзэж байна гэж тэрбээр Нидерландын Гадаад хэргийн сайд Берт Коендерстэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Нидерланд улс одоогоор ЕХ-г даргалж байгаа юм.
“Европын Комисс тавдугаар сарын эхээр визийн хэлэлцээрийн талаар мэдэгдэл хийнэ. Энэ мэдэгдлээр бидэнд нааштай хариу сонсгож, визгүй болгох санал дэвшүүлнэ хэмээн найдаж байна” гэж Бозкыр мэдэгдсэн байна.
Үүний дараа уг асуудлыг Нидерландын талд танилцуулна. Тус улс уг шийдвэрийг хянан үзсэнийхээ дараа парламентад өргөн барина. Үүний дараа эцсийн шийдвэр гарах юм.
Д.Нямтулга