“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-18 07:53:56

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар Их Британийг Европын Холбооноос гаргах нөхцлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн байна.


Б.Жонсон, Ж.Юнкер нар энэ талаар пүрэв гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. ЕХ-ны удирдагчид дээд хэмжээний уулзалтын үеэр “Brexit”-ийн гэрээг батлах эсэх талаар хэлэлцэнэ.


Брюссель хотноо болох уулзалтаар уг гэрээг баталсан тохиолдолд Их Британи, ЕХ-ны парламентаар батлуулах шаардлагатай болох юм. Консерватив нам олонхыг бүрдүүлээгүй Их Британийн парламент Б.Жонсоны гэрээг батлах эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. 

Холбоотой мэдээ