Гэрч, хохирогчийн мэдээллийн сан үүсгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-18 12:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг бүхий Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор чиг үүргийг нь цагдаагийг байгууллагад шилжүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжих зөвлөл бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах эрхийг хамгаалах заалт тусгажээ. Мөн гэрч, хохирогчид нийгмийн бусад тусламж үйлчилгээ хүргэх асуудал болон мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинэ бүлэг, хэсэг, заалт нэмснийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.


Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ