Цэнгэл суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-18 16:03:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ, Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг энэ сарын 16-18-ны өдөр сумын төвд зохион байгуулжээ.

Болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, албан байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ард иргэдийн оролцоо, чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг сургуулилтад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн 600 орчим ажилтан, алба хаагч, иргэдийг хамруулжээ.

Сургуулилтын үеэр оролцогчид гал түймэр, цасан шуурга, газар хөдлөлт, гоц халдварт өвчний цагийн байдал дээр ажилласан байна. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх дадлага хийжээ.

Аймгийн Онцгой байдлын газраас дээрх гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын ажлыг хангалттай хэмээн дүгнэсэн байна.

  

Холбоотой мэдээ