ЕХ АНУ-д хариу татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-19 10:23:51

БРЮССЕЛЬ. /TASS/. “Airbus”-н хэргээр Европын Холбооны эсрэг 7.5 тэрбум ам.долларын худалдааны шинэ татвар ногдуулах АНУ-ын шийдвэрт харамсаж буйгаа Европын комисс илэрхийлэхийн сацуу хариу татвар ногдуулахаа амлажээ. Энэ тухай Худалдааны асуудал эрхэлсэн Европын комиссар Сесилия Мальмстрём мэдэгдсэн байна.


“Татвар ногдуулах АНУ-ын шийдвэрт бид харамсаж байна. Энэ алхам нь “Boeing” компанийн хэргээр хариу татвар ногдуулахаас өөр гарцыг бидэнд үлдээсэнгүй” хэмээн тэрбээр ярьжээ..


“Европын комисс АНУ-ын татварын үйлчлэлийг хянаж, үйлдвэрлэгчид тэр дундаа хөдөө аж ахуйн салбар дахь үйлдвэрлэгчдээ хамгаалах болно. Европын холбоо төдийгүй АНУ өртөж буй татвар нь талуудын урт хугацааны ашиг сонирхолд нийцэхгүй. “Airbus”-н эсрэг мэдүүлсэн гомдлын асуудлаар ЕХ-ноос зөрчил илрүүлсэн Дэлхийн худалдааны байгууллага мөн АНУ-аас зөрчил илрүүлсэн” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ