“Brexit”-н хугацааг хойшлуулахыг Европын Холбооноос хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-20 09:28:16

ЛОНДОН. /РИА Новости/. “Brexit”-н хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 31-н хүртэлх хугацаагаар хойшлуулахыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбооноос хүсжээ.


“Их Британи улс “Brexit”-н хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний 23 цаг хүртэл хойшлуулахыг санал болгож байна. Энэ хугацаанаас өмнө талууд ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийг баталж чадвал  “Brexit”-г хойшлуулах хугацаа эрт дуусна” хэмээн Б.Жонсоны захидалд дурджээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускт гурван захидал илгээсэн тухай өмнө нь Их Британийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийнхүү “Brexit”-н хугацааг хойшлуулах шийдвэрийг Европын Холбоо гаргах хэрэгтэй болж байна. Өмнө нь Их Британи Европын Холбооноос 10 дугаар сарын 31-нд гарахаар төлөвлөж байсан юм.

 

Холбоотой мэдээ