JCI-гийн залуус эерэг хөгжлийн боломжийг эрэлхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-04-13 15:30:40

Өнөөдөр Монгол ньюс компанийн мэдээллийн төвд JCI (Junior Chamber International) Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулганыг 21 аймгийн хүрээнд зохион байгуулах талаар тус байгууллагаас мэдээллээ.

JCI Монгол байгууллагаас санаачлан “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганыг энэ сарын 15-нд Блу скай /Blue Sky/ зочид буудалд зохион байгуулна. Чуулганд 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус JCI байгууллагын урилгаар оролцох юм. Энэ удаагийн чуулганаар бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалт болж, чөлөөт уулзалт, ярилцлага болно.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах салбар байгууллагаараа дамжуулан тухайн орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч Монгол Улсын хөгжлийн гол зангилаа болсон бүсийн төвүүдэд залууст хөгжлийн боломжийг олгох, тэднээр дамжуулан эерэг өөрчлөлтийн боломжийг илүү түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйл ажиллагааныхаа царааг үргэлжлүүлэн ажиллах хэрэгцээ шаардлага байгааг ч анхаарч ажиллах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ