Сэлэнгийн музейд гаальчдын түүхийг харуулсан булан бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-24 19:47:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монголын Гаальчдын баяр өнгөрсөн өдрүүдэд тохиолоо. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын үүсэл хөгжил хувьсгалын өлгий Алтанбулаг сумтай салшгүй холбоотой байдаг. Энэ ч утгаараа тус суманд орших аймгийн Нэгдсэн музейд гаальчдын үүх түүхийг харуулсан булан байдаг байна.

Энэхүү буланд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдан хураалгасан түүхийн үнэт зүйлс, тухайлбал бурхан, бүргэд барих хэрэгсэл, эрдэнийн чулуунууд болон хориотой эмийн жагсаалтад багтсан эм зэрэг зүйлс хадгалагддаг аж. Түүнчлэн энд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын үе үеийн байцаагчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, шагнал урамшил, хадгалагддаг байна. Тодруулбал сайшаалын үнэмлэх, диплом, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан хууль, дүрэм журам, гаалийн мэдүүлэг, тооцоот хуудсууд, түүхэн зургууд байгаа ажээ.



Холбоотой мэдээ