Хандиваар цэцэрлэг барих аян эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 10:30:34

Увс аймгийн “Арвижих-Увс” компанийн зүгээс Улаангом сумын алслагдсан нэг багт 75 хүүхдийн цэцэрлэг барих уриалга гарган, хэнд юу байна түүгээрээ нийлэн хандивын цэцэрлэг байгуулах аяныг эхлүүлээд байна.

Тус компани өнгөрсөн зун аймгийнхаа 90 жилийн ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Мөн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн байдаг. Энэхүү цэцэрлэг нь 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилдээ 150-180 гаруй хүүхдийг хүмүүжүүлдэг юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ