Нийслэлийн зургаан дүүрэгт махны өргөтгөсөн худалдаа гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-28 15:28:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 3-нд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулна.

Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын иргэд мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.

Баянгол дүүргийн Хишиг худалдааны төвд: /Ховд, Завхан, Өвөрхангай/

Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний өмнөх талбайд: /Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий/

Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын эсрэг талд: /Говь-Алтай, Булган, Төв аймаг/

Сүхбаатар дүүргийн Саруул худалдааны төвд: /Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймаг/

Чингэлтэй дүүргийн Амин хүнс худалдааны төвд: /Сэлэнгэ,Төв, Дундговь, Хэнтий/

Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвд: /Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгаас ирсэн махны худалдаа зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааг зохион байгуулагч Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тус өргөтгөсөн худалдааны зорилго оршиж байгаа юм. 

Холбоотой мэдээ