Гэрлэх ёслолын ордонд 38 хос гэрлэлтээ батлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-28 16:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн иргэн” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулав.

 

Өдөрлөгийн хүрээнд 10-аас дээш жил ханилсан, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж буй 38 хосын гэрлэх ёслол боллоо.


Гэрлэх ёслолыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 3 хос, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 хос, Нийслэлийн хот тохижилтын газраас 8 хос, нийт 38 хос Гэрлэх ёслолын ордонд ийнхүү хуримаа хийж, гэрлэлтийн баталгаагаа гардлаа.

Холбоотой мэдээ