Бензиний үнэ дахин буулаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс өнгөрсөн сарын 20-нд шатахуун түгээх станцуудад зөвлөмж хүргэсний дагуу бензинийхээ үнийг дахин буулгалаа.
Петровис, Ник, Магнай трейд ХХК-д А80, АИ 92, ДТ 1470-1670 төгрөг байсан бол 4 сарын 12-ны байдлаар 20-40 төгрөг буурчээ.
Харин Тэс петролиум, Шунхлай трейд ХХК 1450-1600 төгрөг байгаа нь бусад газраас харьцангуй хямд байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг