Хятадын компаниудыг хавчих нь хэрэглэгчдэд хор хөнөөл учруулна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-30 11:46:55

МОСКВА. /TASS/. АНУ-ын Харилцаа холбооны асуудал хариуцсан Холбооны комиссын Хятадын “Huawei” болон “ZTE” компаниудын тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглох арга хэмжээнүүдийн төсөл нь чөлөөт зах зээлийн үндэс болсон зарчмуудад нийцэхгүй байгаа бөгөөд Америкийн хэрэглэгчдэд эдийн засгийн хор хөнөөл учруулна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдсэн байна.


“Хөдөө орон нутагт ажиллаж буй холбооны операторууддаа “Huawei” юмуу “ZTE” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахыг зарим хүн хориглох бодолтой байгаа нь эцсийн дүндээ Америкийн үйлдвэрүүд болон зарим хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөнө” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Эдгээр операторын 25 хувь нь Хятадын компанийн техникийг ашиглаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжөө солиход 800 сая ам.доллароос 1 тэрбум хүртэлх ам.доллар шаардагдахыг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


“АНУ төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хятадын тодорхой үйлдвэрүүдийг үндэслэлгүйгээр хавчин дарахыг бид эрс эсэргүүцэж байна” хэмээн Гэн Шуан мөн мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ