Допингийн төрөлд багтах шинэчилсэн эмийн жагсаалт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-14 11:50:46

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын жагсаалт шинэчлэгдэн баталжээ.

Тус агентлагаас батлагдсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар болон бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамирчдын зүрх судасны системийн өвчлөл, бодисын солилцоонд нөлөөлдөг Мельдони /мельдониум/ гэх эмийн бодис нь бүх цаг үед /тэмцээний болон тэмцээний бус үед/ хориглогдсон юм. Уг үйлчлэгч эмийн бодис нь Милдронат /гриндекс-словак/, Кардионат /стада-нижфарм-ОХУ/, Рипронат /ротафарм-Англи/ эмүүдийн найрлаганд орсон байдаг.

Иймд БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албанаас эдгээр эмийг хэрэглэхгүй байхыг нийт тамирчдад анхааруулж байна. Энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол Спортын анагаах ухааны албаны эмч нар сургалт зохион байгуулахад бэлэн хэмээн тус албаны дарга, гавьяат эмч Ч.Насанбат мэдээллээ.

 Д.Өлзий

Холбоотой мэдээ