Сураггүй болсон оюутны цогцсыг Ховд голын уснаас олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-31 10:02:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан баг дахь гэрээсээ гарч сураггүй болсон Ховд их сургуулийн салбар сургуулийн оюутан, 23 настай Н-ийн цогцсыг энэ сарын 30-ны өдөр Ховд голын уснаас олжээ. 

Оюутны хувьд тус аймгийн Булган сумын харьяалалтай бөгөөд энэ сарын 23-ны өдрийн өглөөний 07:00 цагийн орчимд хичээлдээ явахаар гарч сураггүй болсон байна. Харин Цагдаагийн газар тухайн өдрөөс эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй аж.

Тийм учраас иргэнийг Ховд голын уснаас эрэн хайх хүсэлтийг энэ сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлжээ. Хүсэлтийн дагуу онцгой байдлын 10, Цагдаагийн газрын хоёр, ар гэрийн 15 хүн голын усанд таван өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Мөн усны гүнд хэд хэдэн удаа шумбалт хийжээ.

Ажиллагааны үр дүнд өчигдөр 13:00 цагийн орчимд оюутны цогцсыг уснаас олж гаргаж авсан байна. 

Холбоотой мэдээ