Хүндийг өргөлтөөр улсын хэмжээнд дөрөвдүгээр байр эзэллээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 12:18:26

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 2016 оны өсвөр үеийн хүндийн өргөлтийн УАШ тэмцээнд Өвөрхангай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 15 тамирчин амжилттай оролцоод ирлээ.

4 сарын 01-03-ны өдрүүдэд болсон тус эмцээний эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтөөр Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч О.Мөнх-Оргил 36 кг жинд 3 алт, Ч.Бумчин 50 кг жинд 1 алт 2 мөнгө, Б.Билэгсайхан 56 кг жинд 3 хүрэл, 2-р сургуулийн сурагч Б.Лувсандамба 44 кг жинд 1 мөнгө 2 хүрэл медаль авсан байна.

Эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтөнд өргөлтөөр Арвайхээр сумын 2  дугаар сургуулийн сурагч Г.Эрдэнсолонго 36 кн жинд 3 хүрэл медаль авч, багийн дүнгээр дөрөвдүгээр байранд шалгарчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ