Хонконгийн мөнгөний бодлогыг зохицуулагч бодлогын хүүгээ буурууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Мөнгөний гүйлгээг удирдах газар /HKMA/ АНУ-ын Төв банкны араас бодлогын хүүгээ 25 базис пунктээр бууруулж, жилийн хүүг 2 хувьд хүргэж бууруулжээ.
Их Британийн колони байсан Хонконг БНХАУ-ын харьяанд орсон хэдий ч өөрийн гэсэн валютын бодлого явуулж, АНУ-д болж буй үйл явдлуудад хариу арга хэмжээ авдаг байна. Хонконг доллар нь 1983 оноос хойш ам.доллароос ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, бодлогын хүүг бууруулна гэж урьдчилан таамаглаж байсан учраас Хонконгийн хөрөнгийн зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй байна.