Салдаггүй вирусээс болгоомжлохыг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-01 12:02:49

МОСКВА. /РИА Новости/. Android” үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд “Xhelper” хэмээх шинэ вирус тархаад байгаа тухай Symantec” компанийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд мэдэгджээ.


Энэ вирус нь бусад программын хамтаар төхөөрөмжид нэвтэрч байгаа бөгөөд устгах үед дахин идэвхжээд зогсохгүй үйлдвэрийн засвар ч энэ хортой программаас салахад тусалж чадахгүй байгаа аж.


Xhelper” вирус нь 45 мянган төхөөрөмжид тархаад байгаагаас дийлэнх нь Орос, Америк, Энэтхэгийн хэрэглэгчдийг хамарчээ.  

Холбоотой мэдээ